
Асгаран орох бороон дуу
Ахиад л гунигаар нүүрийг минь бүтээн
Хайраар зүрхийг минь хуччихаад
Хойшоо ч харалгүй явсан чиний
Хоосон хайртай л үлдсэн...
Сэтгэлийн чинь гүн нууранд
Сэлэж би чадахгүй учраас
Сэлүүр болоод чи минь
Сайхан бүхнийг үзүүлнэ гэсэн
Хэзээ ч биелэшгүй энэ амлалт
Хэн нэгнийг бас л
Хэсэгхэн хугацааны жаргалаар
Хэтэрхий их хөөргөж байгаа байхдаа.
Шанлал бүрийн зөөлөн гунигийг
Чинийхээ үнэрэнд согтоод мартчихдаг байсансан.
Сэтгэлдээ чамайгаа зураад
Нулимас бүрийнхээ үзүүрт
Сайхан чамайгаа шингээчихлээ
Нүдээ аниад...
Нулимасаа залгиад
Ганцаараа л санан суун...
Дурсамж бүрт шингэсэн миний хайр
Дахиад л зүрхийг минь зүснэ...
